WHEN I DIE, I BECOME TREE

@game_over 113

Амнаас минь үсчих суман бороо
Аль нэг сэтгэлийг шархдуулсан зуны орой
Бүгд миний буруу
Намайг уучлаарай!
Буугаад буцах хорвоо, хундагны үг
Өвлийн нар наашлаж үнэг хайчлан уртсах холбоо, хүн чиний өр
Өлгийндөө би ариуссан
Үйлдсэн нүглээ би өөрөө хариуцна
Өглөө дуудаж сэрээсэн эмэг эхийн минь хоолой хайр байсан
Нүд анигдах зуур, нөхөд танигдах усан нүд
Бүү харамс, түүх яригдана, би үүрд хамт байна чиний хажууд
Утга бүү хай!
Унтах гэж бүү яар!
Уйдах завгүй урсан одовч уулзах өдрөө заавал чамтай таарна
Од мичдийг оройжин түүж сүүл холбоно
Овоорсон энэ их дурсамжийг хуваалцах зүй тогтол
Зүүд бодол хоёртой минь
Зүггүйтэж явсан залуу нас
Би чамд хайртай!
Баяртай гэж хэлэхгүй бид эргээд уулзана
Эцэстээ бүгдийг нь уучилна
БАЯРЛАЛАА!
Чарлаж төрсөн гэлээч би жаргаж өссөн
Сүү дэрлээд нойрсоно
Дөнгөж хүн гэдгээл ойлгосон
Зулай төөнөсөн шаргал нар
Замбуулинг тойрч олсон шагнал минь хайр
Би энд байна, би энд байхгүй
Өглөөний шүүдэр
Өрх татаад өнгрөх шувуудын нүүдэл
Өөрөө би өөр нэгнээс тасарсан гэрлийн сүүдэр
Өөр юуч биш!
Би шүтүүлэх гэж ирсэн бурхан биш
Би шүүгдэх гэж төрсөн буруутан биш
Би шүргээд л өнгрөх цагын зүү
Би шүлэг шигээ ундрах цагаан сүү
Таны зөв
Харанхуй өрөөний хананаас
Танихгүй хүмүүсийн амнаас
Найрын ширээний ардаас
Намайг чи олохгүй ээ!
Олноос миний зүг үерэлсэн оёдолгүй хайраар нь чимж явлаа
Одооч зүрхэнд минь үүрэлсэн хоргүй бодолтойгоо тэнэж явнаа
Хоолойд тулсан үнэн
Хормойд буусан манан би
Хоосон чанар махан бие
Маргаашийн нар мандах үед
Намайг бүх хүн мартах үед
БИ ЭНД БАЙНА, БИ ЭНД БАЙХГҮЙ!

Curiosidades sobre la música WHEN I DIE, I BECOME TREE del 113

¿Quién compuso la canción “WHEN I DIE, I BECOME TREE” de 113?
La canción “WHEN I DIE, I BECOME TREE” de 113 fue compuesta por @game_over 113.

Músicas más populares de 113

Otros artistas de French rap